ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТАНИЛЦ: Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжид дурдсан МАН-ыг тараах үндэслэлүүд

O.Admin
2021-04-19

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар оролдсон МАН-ыг тараах ёстой хэмээн захирамж гаргаснаа танилцуулав.

Ерөнхийлөгч Х.Баттулгын мэдэгдлийнхээ үеэр гаргаж тавьсан МАН-ыг тараах үндэслэлүүдээс...

-МАН нь улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх “төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчсөн

-Төрийн байгууллагуудын үүрэг, зорилгыг гажуудуулж, МАН-ын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц болгон хувиргасан.

-Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан.

-Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн улмаар орон нутаг дахь намын удирдлага болон орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг даргыг цэрэгжүүлсэн.  

-Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх болон цэрэгжсэн намын хэлбэрт шилжсэн.

-МАН-ын зүй бус, хууль бус дарангуйлал нь тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний гол баталгаа, хамгаалалт болсон Үндсэн хуулийг эрсдэлд оруулж, ардчилалд болон Монголын ард түмэн, үндэстний аюулгүй байдалд ноцтой аюул учруулсан.  

-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй болгосон.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн МАН-ын зөвшөөрөлгүйгээр чиг үүргээ, тухайлбал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаа хийж чадахгүй болсон.

-Ардчилсан намыг хагалан бутаргаж, үндэсний эв нэгдлийг бусниулах үйл ажиллагааг явууллаа.

-МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл ч тулгарч байна.

-Дэлхийн нийтийг хамарсан короновируст халдвар (COVID-19)-ын цар тахлыг удаа дараа улс төрийн зорилгодоо ашиглаж байна.