ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН: Ерөнхийлөгч улс төрийн намыг тараах эрх мэдэлтэй мэт аяглалаа

O.Admin
2021-04-20

Mонгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Ардын намыг тараах тухай захирамж гаргасантай холбогдуулан тус намын Удирдах зөвлөлөөс өчигдөр дараах мэдэгдлийг  хийлээ. Мэдэгдэлд Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, улс орон, ард түмний язгуур эрх ашиг, ардчилал, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргасан. 

Мөн Ерөнхийлөгчийн захирамж нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай, Улс төрийн намын тухай, Эрүүгийн хууль зэрэг арав гаруй хууль, тогтоомжийг зөрчиж байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Тодруулбал, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, улс орон, ард түмний язгуур эрх ашиг, төрт ёс, ардчилсан үзэл санаанд харшилсан захирамж гаргалаа. Ерөнхийлөгчийн энэхүү эрх мэдэл нь 10 гаруй хууль тогтоомжийг зөрчлөө. өөрөөр хэлбэл, Ерөннхийлөгч Х.Баттулга нь хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, улс төрийн намыг тараах эрх мэдэлтэй мэт аяглалаа. Хуулиар хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлж, ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг гэдгээ санаж ажиллахыг сануулж байна" хэмээлээ. Тус намаас гаргасан мэдэгдлийг хүргэе.