ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЭМЯ: Хатуу хөл хориог дахин сунгах санал гаргажээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-21

Засгийн газраас энэ  сарын 10-25-ныг хүртэл хатуу хөл хориог тогтоох шийдвэр гаргасан билээ. Хөл хорионы үед халдварын тоо өндөр хэвээр, нас баралт ихсэж байгаа учир хатуу хөл хориог 7-14 хоног сунгах саналаа Эрүүл мэндийн яамнаас дахин  гаргажээ.  

Хатуу хөл хорионы хугацаа дуусах дөхөж  байгаа учир  сунгах тухай тус яамны саналыг өнөөдөр  орой болох УОК-ын хурлаар хэлэлцэж, Засгийн газарт уламжлах аж. Түүнчлэн халдварын тархалт их, орон нутаг руу тархсан байдлыг харгалзан үзэж, ЭМЯ-наас хатуу хөл хориог анхнаасаа 14-28 хоног сунгах саналыг уламжилж байсан юм.