ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-13

МАН-ын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж шийдвэрээ гаргажээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намаасаа түдгэлзүүлэх шийдвэр гаргасан аж.

Түүнийг намын нэр хүнд унагасан гэж үзэж, хувийн асуудлаа шийдэх хүртэл намын болон УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Мөн Ц.АНАНДБАЗАР гишүүнийг  хувийнхаа асуудлыг хууль хяналтын байгууллагаар  эцэслэн шийдэгдэх хүртэл намын гишүүнээс нь түдгэлзүүлжээ.