ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Энхтайваны гүүрний гадна фасадны эвдрэлийг засна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-17

Энхтайваны гүүрний доорх объектын гадна фасадны эвдрэл гэмтлийг засварлах ажлыг ТХХУХ-т үүрэг болгосны дагуу гүйцэтгэгч байгууллага, өмчийн эзэн болох Сүхбаатар дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн захирал нарыг байлцуулан газар дээр нь нөхцөл байдлыг үзэж танилцлаа. 

Засварын ажлыг 7 хоног хийх бөгөөд өнгөрөгч бямба гарагт эхлүүлж, цаашид засварлаж, сэргээсэн объектыг арчилж тордоход анхаарч байхыг удирдлагад нь үүрэг болголоо хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.