ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шарий.нет: Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь В.Путины алдарт зургуудыг олон нийттэй харилцахад ашигладаг

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-06-06

Оросын цахим мэдээллийн “Шарий.нет” мэдээллийн сайтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхтэй холбоотой шар мэдээ тавигджээ. Тодруулбал, “Livejournal”-ыг эх сурвалжаа болгосон тус мэдээлэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгчийг дууриаж PR хийж байна хэмээсэн аж.

Тус мэдээлэлд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуулийн өмнө экс Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины үйлдлийг давтаж, PR хийж эхлэв. Үүнийг монгол блогчид анзаарсан гэж хэрэглэгч Дамбиев “LiveJournal” дээр мэдээлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн гэрэл зургийн сэдэв нь Ерөнхийлөгч Путины хамгийн алдартай гэрэл зургуудын сэдвийг давтжээ” хэмээгээд “Монголын улстөрч Оросын ерөнхийлөгчийг дууриаж морь унаж, шумбаж, мотоцикль эзэмшжээ” гэсэн гэрэл зургийн тайлбарыг хавсаргасан байна. Тус мэдээнд тавигдсан зургаас уншигч танд хүргэе.