ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Засгийн газар аймаг, сумдын наадмыг хориглосон"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-06-16

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан болон Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

УОК-ын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Долоо хоногийн хугацаанд зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргалаа. Тухайлбал, хоол үйлдвэрлэл үйлчилгээний заалны үйлчилгээг хориглох, эмчилгээний тактикаа өөрчлөх шийдвэр гаргасан. Эрчит эмчилгээний үйлчилгээгээ сайжруулах чиглэл Ерөнхий сайд өгсөн.

Ерөнхий сайдын зүгээс цаашдаа аль болох хатуу хөл хорио тогтоохгүй байх чиглэл өгч байгаа

Цар тахлын хариу арга хэмжээтэй холбоотойгоор Үндэсний их баяр наадмыг цахимаар буюу үзэгчгүй зохион байгуулна. Хэмнэсэн зардлыг цар тахалтай тэмцэхэд зориулна. Мөн аймаг, сумдын баяр наадмыг хориглосон. Эдийн засгаа сэргээх, эрүүл мэндээ хамгаалах 1 их наядын хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг.