ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.ПҮРЭВДОРЖ: Хуурамч шатахууны асуудлаар жагсаал хийхэд бэлэн байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-06-18

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ “Хуурамч шатахууны эсрэг хуулийг өргөн бариад хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэсэн. Харамсалтай нь энэ хуулийн хэлэлцүүлгийг явуулахгүй байна. Хуурамч шатахууныг хийдэг нөхдүүд өнөөдөр бидний толгой дээр гараад суучихаж, та бүхэн харж байгаа. Одоо хэрээс хэтэрч байна. Өнөөдөр БНХАУ-ыэ хил дээр 6000 вагон гацчихсан байна. Гэтэл тавдугаар сарын 25-ны өдөр авлига өгдөг хүмүүс 50 вагоныг нэг өдөр оруулж ирж байна. Монголын төрөөс татварын хулгай хийж байгаа, ард иргэдийн машиныг эвддэг хүмүүст хэзээ хариуцлага тооцох юм бэ. Тэд УИХ-ын гишүүнийг бүгдийг нь худалдаад авчихсан гэж ярьдаг юм билээ. Энэ хуулийг даргын зөвлөлөөр хурдан оруул л даа. Хэрвээ оруулахгүй бол би ирэх долоо хоногт жагсаал хийнэ” гэж мэдэгдлээ.