ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүхийг байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөллөө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-06-18

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, батлав. Тухайлбал,  УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг Инновац цахим бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Л.Энх-Амгалан нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөллөө. Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Эрдэнэбат нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр тус тус томилсон юм.