ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

14 яамны 60 гаруй автомашиныг УОК-т түр хэрэглүүлэхээр боллоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-06-21

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төрийн байгууллагуудаас 60 гаруй автомашин түр хугацаанд дайчлахаар боллоо. Энэ талаар УОК-ийн нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.

Тэрээр "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд техник хэрэгсэл хомсдож байгаа учраас өчигдөр УОК-оос шийдвэр гаргасны дагуу 14 яамнаас нийтдээ 60 автомашин татан авчирч, өрх гэрээр үйлчилгээ үзүүлж байгаа ЭМ-ийн байгууллагуудад түр хугацаанд дайчлуулахаар хүлээлгэн өгч байна"гэв.