ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсэж байна"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-06-22

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа билээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Улсын хэмжээнд 27 мянган ор байдаг. Өнөөдрийн байдлаар 11,200 ор дэлгэн ажиллуулж байна. Бүх нөөцөө шавхаж, хүний нөөцийн хомсдол үүсэж байна. Тэр дундаа эрчимт эмчилгээ, яаралтай тусламж гээд нарийн мэргэжлийн эмч нарын хомсдол үүсэж байгаа. Нарийн мэргэжил эзэмшиж байгаа резидент эмч нар, төгсөх курсийн оюутнуудыг хүний нөөцөд бүртгэж байна” гэв.