ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх тангараг өргөж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч боллоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-06-25

У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. Тэрбээр "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал,  ард түмний эрх чөлөөг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар гүйцэтгэхээ батлан тангараглая" хэмээн тангараг өргөлөө.