ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.ЭРДЭНЭТУЯА: БНСУ-ын Засгийн газраас халдварын гурав дахь давалгаа эхэлсэн гэдгийг зарласан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-07-28

Олон улс дахь коронавирусын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлж байна.

БНСУ:  Сөүл дэх Элчин сайд Н.Эрдэнэтуяа:

 

-БНСУ-д энэ сарын 25-ны өдөр 1400 халдварын тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 19 хоногт улс орон даяар 1000 дээш тохиолдол бүртгэгдэж байна. Солонгос улсын Засгийн газраас халдварын гурав дахь давалгаа эхэлсэн гэдгийг зарласан. Тиймээс хорио цээрийн түвшинг чангатгаж, дөрөвдүгээр зэрэгт хүргэсэн.

БНСУ-д өнгөрөгч зургадугаар сард нийт халдварын 3,3 хувь нь дельта вирус илэрч байсан бол  энэ сард 33,9  хувь болж нэмэгджээ. Вакцинжуулалтыг эрчимтэй хийж байгаа. Ирэх арваннэгдүгээр  сар гэхэд нийт хүн амынхаа 70 хувийг вакцинжуулж, сүргийн дархлаа тогтооно гэж төлөвлөж байна. Нэн тэргүүнд эмч, эмнэлгийн ажилтан, онцгой байгууллагын ажилтан, ахмад настан, багш нарыг эхний ээлжинд вакцинжуулж байна.