ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-15

УИХ-ын баасан гарагийн /10.15/ хуралдаан эхэлж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслийн жагсаалтыг уншигч танд хүргэе. 

-Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

-Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хаалттай/

-“Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хаалттай/

-“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл

-Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Намрын ургац хураалт болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар