ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Дэд сайд, ТНБД нарыг томиллоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-01-19

Өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар нэр бүхий сайд, дэд сайд, ТНБД-ыг огцруулсантай холбогдуулан шинэ томилгоо хийлээ.

Тодруулбал, Өмнөд Солонгост Хөгжлийн бодлогоор доктор хамгаалсан Сангийн яамны ТНБД С.Наранцогтыг Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар, АНУ-д магистрын зэрэг хамгаалаад ирсэн НАМЗХ-ы гишүүдийн нэг, Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар, АНУ-д магистр хамгаалаад ирсэн Сангийн яамны Төсвийн бодлогын дарга Ж.Ганбатыг Сангийн яамны ТНБД-аар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын газрын дарга П.Сайнзориг нь яамныхаа ТНБД-аар, Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД Б.Баасандорж МХЕГ-ын даргаар тус тус томилогджээ.