ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын Бага хурал даваа гарагт болно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-02

Монгол ардын намын УЗ өчигдөр хуралдсан билээ. Энэхүү хурлаар 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших дэвшигчээ намынхаа Бага хурлаар тодруулах шийдвэр гаргасан байна.

Харин МАН-ын бага хурал ирэх даваа гарагт болохоор тов гарчээ. Энэхүү хурлаар ирэх аравдугаар сард болох нөхөн сонгуульд МАН-аас чухам хэн өрсөлдөх нь тодорхой болох аж.