ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЭТТ компани ТОП-100 аж ахуйн нэгжийн гуравдугаарт эрэмбэлэгдлээ

O.Admin
2022-05-23

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд 1.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 110.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 420.6 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн билээ. 

Мөн бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлж, олон мянган залуусыг ажлын байраар ханган ажилласан учраас Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн ТОП-3-т шалгаруулан нэрлэжээ.

Баг хамт олонд халуун баяр хүргэе. Цар тахлын хүнд хэцүү цаг үед Монгол Улсын том ачааг нуруун дээрээ үүрч ирсэн тэдний ач тусыг монголчууд мартах учиргүй юм.