ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Нямбаатар сайд Энэтхэг улсын Хууль зүйн сайд Кирен Рижижутэй уулзлаа

O.Admin
2022-06-16

Уулзалтын үеэр тэрбээр хамтын ажиллагаа НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болоход БНЭУ-ын үүрэг оролцоо их байсанд талархаж явдгаа илэрхийлээд төрийн албан хаагчдыг БНЭУ-ын их сургуулиудад хамруулдаг хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, салбарын хуульч, мэргэжилтнүүдийг хувийн эрх зүйн чиглэлээр мэргэшүүлэх, туршлага судлах чиглэлээр БНЭУ-ын Хууль зүйн яамтай хамтарч ажиллах саналыг тавилаа.

БНЭУ-ын Хууль зүйн сайд саналыг нааштай хүлээн авч, цаашид энэ хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.