ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар ажлаа өгөх үү

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-12

Зам тээврийн салбарт сүүлийн хэд хоног таагүй үйл явдлууд ар араасаа цувран гарч байна. Газрын дарга нар нь өрөөндөө архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн. 

Тэгвэл өчигдөр орой галт тэрэг осолдож, олон хүний амь нас эрсдэх дөхсөн билээ. Үер буусны улмаас замд эвдрэл үүсч, галт тэрэг осолдсон гэж мэдээлж байгаа. Энэ бүх үйл явдлуудтай холбоотойгоор олон нийт Зам тээврийн хөгжлийн сайд болон дэд сайд нарыг ажлаа өгч, хариуцлагаа хүлээхийг шаардаж буй юм. 

Харин Зам тээврийн  хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ажлаа өгч, хариуцлагаа үүрнэ гэдгээ твиттер хуудсаараа дамжуулж мэдэгдлээ. Мөн дэд сайд Б.Цогтгэрэл ч гэсэн цахим хуудсаараа дамжуулж ажлаа өгөхөө мэдэгдсэн юм. 

Энэ бүх үйл явдалтай холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх 18:30 цагаас албан ёсоор мэдэгдэл хийх юм байна.