ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Баасанхүү: Нэг сайд бус Засгийн газар хариуцлага хүлээх ёстой

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-08-13

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд  өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн зээлийн мөнгийг албан ёсоор Английн шүүх авна гэсэн байгаа. Ингэхдээ Орхон аймгийн Амарын талбайд байдаг өмч хөрөнгийг авна гэсэн байгаа юм.

Энэ шийдвэр яагаад гарах болсон гэхээр өнөөдрийг хүртэл 10 сая ам.долларын өртэй банкыг “Жаст” групп худалдаж авав. Ингэж зээл авахдаа юунд суурилж ашигтай байна гэдгийг тооцсон юм бэ. Дампуурах шахсан “Монгол шуудан” банкыг худалдаж авав. 

Үүнийг шалгах цаг болсон. Үүнийг шалгуулах ёстой гэсэн бичгийг УЕП-т өгсөн. Эрдэнэтчүүдтэйгээ нийлж тэмцэнэ” гэсэн юм.  Мөн өнөөдөр нэгэн харамсалтай үйл явдал болоод байна. Надтай мөр зэрэгцэж явсан  хуулийн салбарт ажиллаж байсан залуу маань бусдын гарт амь насаа алджээ.

Харамсан гашуудаж байна. Тиймээс хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой. Сүүлийн үед хуульгүй юм шиг авирлаж байна.  Энэ асуудалд салбарын сайд нь хариуцлага хүлээгээгүй. Нэг сайд хариуцлага хүлээх боломжгүй. Засгийн газар хариуцлага хүлээх ёстой” гэсэн юм.