ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ҮХЦ нөхөн сонгуулийн асуудлаар хуралдана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-08-14

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж “УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад нийцээгүй байна гэсэн өргөдөл, мэдээлэл ирүүлсэн аж.

Энэ тогтоолоор, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж, зарим иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн хэмээн тэд үзжээ.

Энэхүү өргөдөл, мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг энэ сарын 22-ны өдөр хийхээр товлосон ажээ.