ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Н.Энхбаяр ахалжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-08-10

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ажлын хэсгийг байгуулжээ.  Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг томилжээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дөрвөн намын дарга багтсан гэв. Тодруулбал, Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг, Монголын уламжлалт нэгдсэн намын дарга Б.Батболд, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, "ШИНЭ" намын дарга Ц.Гантулга нар багтжээ. Ажлын хэсэг ирэх есдүгээр сард багтаан саналаа танилцуулах юм байна.