ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЗТХ-ийн дэд сайдаар Л.Халтарыг томиллоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-08-15

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.  Хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар  Улаанбаатар төмөр замын орлогч дарга Л.Халтарыг томилсон аж.

Түүнийг МАН-ын УЗ-ийн  хуралдаанаар олонхийн саналаар дэмжиж, Засгийн газар баталгаажуулсан байна.  Тэрбээр өмнө нь “УБТЗ”-ын даргад нэр нь яригдаж байсан боловч дэмжлэг байхгүй улмаас орлогч даргаар томилогдож байсан юм.