ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Приус машины баттерейг устгах асуудлаар Тоёота компанитай хамтарна

O.Admin
2022-08-17

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ байгаль экологид ээлтэй, шатахуун бага зарцуулдаг, hybrid буюу хосолсон хөдөлгүүрт автомашиныг сонгох нь элбэг болсон. Манай улсад ч энэ төрлийн автомашин олноороо орж ирж буй. Гэтэл тус автомашины баттерей нь байгаль экологи, хүний эрүүл мэндэд хортой бөгөөд ашиглалтаас гарсан баттерейг цаашид хэрхэх нь асуудал болоод байгаа билээ. Засгийн газрын зүгээс ч байгаль экологи, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хортой хог хаягдалд онцгой анхаарал хандуулаад буй.

Иймд өнөөдрийн уулзалтаар Шадар сайд С.Амарсайхан дээрх асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар “Тоёота сэйлс Монголиа” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ясуо Оучитой уулзах үеэрээ хэлэлцэж, уг асуудалд судалгаа хийх, сөрөг нөлөөллийг бууруулах тал дээр хамтран ажиллахаар тогтлоо.

Манай улсад нийт 1.2 сая автомашин хөдөлгөөнд оролцож байгаагийн 700 мянга гаруй нь Япон улсад үйлдвэрлэсэн автомашин байдаг. Үүний 500 гаруй мянга нь “Тоёота” компанийн автомашин эзэлж байна.