ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Сарангэрэл: 2022 онд бага насны хүүхдүүдээ шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлж чадна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-08-15

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ. 

Тэрбээр " Засгийн газар дөнгөж сая хуралдаж "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөрийг баталлаа.

Шүд цоорох өвчин хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолдож олон өвчлөлийн суурь болж байгааг эмч мэргэжилтнүүд тогтоосон. Тиймээс 2019 оноос эхлэн таван жилийн хугацаатай хөтөлбөрийн 50 тэрбум төгрөгт багтаан хэрэгжүүлэхээр тогтлоо. Хөтөлбөрт 2-12 насны 725 мянган хүүхдийн хамруулахаар төлөвлөж байна. Үүний үр дүнд 2022 он гэхэд бага насны хүүхдүүдээ шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ. 

Амны хөндийн өвчлөл нь хувийн эрүүл ахуй, эцэг эхчүүдийн дадал хэвшлээс хамаардаг хэдий ч хүүхдийн шүдний өвчлөл аюултай хэмжээнд хүрсэн учраас Засгийн газар төсвийн хөрөнгөөр хүүхдүүдээ эрүүлжүүлэх шийдвэрийг гаргалаа. 

Хөтөлбөрийн хүрээнд дөрвөн үндсэн хэсгээс бүрдсэн 17 чухал ажил хийгдэнэ" гэсэн юм.