ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Э.Ариунболд анх удаа ДАШТ-д оролцоод мөнгөн медаль хүртлээ

O.Admin
2022-10-07

Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо эхэлнэ. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261, нийт 571 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.

Өнөөдөр эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын барилдаанаар дэлхийн аварга "салхи хагаллаа". 

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд алтан медалийн төлөө Японы бөх Такато Наошисатай барилдаж цэвэр ялагдлаа. Улмаар Э.Ариунболд анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглоод ийнхүү мөнгөн медаль хүртлээ.

Түүний хувьд С хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн бол хоёрдугаар тойрогт Чехийн Дэвид Пулкрабектай барилдаж хоёр удаа вазари үнэлгээ авснаар цэвэр ялалт байгуулсан бол шигшээ 16-д Недерландын бөх Торнике Закадоеатай барилдаж ялалт байгуулсан билээ. Улмаар хэсгийн аваргын төлөө Италийн бөх Анжело Пантанотой барилдаж нэмэлт цагт хоёр дахь удаа базари үнэлгээ авч ялалт байгуулсан бол мөнгөн медалийн төлөө эзэн орны тамирчин буюу Узбекстаны бөх Дилшодбек Баратовтой барилдаж нэмэлт цагт торгуулиар ялсаад байсан билээ.