ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Э.Энхтамир Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

O.Admin
2022-10-11

Бахрайн Улсын Манама хотод болж буй хүндийн өргөлтийн Ази аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Манай улсаас эмэгтэй 4 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр 59 кг-ын жинд "Алдар" спортын хорооны тамирчин ОУХМ Энхбаатарын Энхтамир огцом өргөлтөөр мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр огцом өргөлтөөр 86, 89, 92 кг тус тус өргөсөн.

Түүний хувьд түлхэлттэй өргөлтөөр эхлээд 106 кг-ыг амжилттай өргөсөн ч сүүлийн 2 оролдлогоороо 112 кг-ыг давж чадаагүй.