ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Ипотекийн зээлийн эргэн төлөлт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэвийн үргэлжилнэ"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-11-21

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжилнэ гэсэн юм. Тухайлбал, Цар тахлын тухай хуулийн дагуу хоёр жилийн хугацаанд ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан. Тиймээс хуулийн дагуу 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд ипотекийн зээлээ төлж эхэлнэ.  Ипотекийн зээлийг хойшлуулахаар дараа дараагийн зээл олголтод сөргөөр нөлөөлж байгаа. Иймээс УИХ Төрийн мөнгөний тухай хуулийг батлахдаа 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ипотекийн зээлийг хуучнаар нь төлөлт хийхээр баталсан” гэсэн юм.