ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.ГАНБААТАР: Манай улс дизель түлшний 10-11 хоногийн нөөцтэй байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-11-23

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Засгийн газрын шийдвэрийн талаар танилцууллаа. 

Тэрбээр, "Дизель түлшний хувьд манай улсын сарын хэрэглээ 80 мянган тонн байдаг. Ойролцоогоор 60 хувийг "Роснефть" компани нийлүүлдэг. Харин 40 хувийг бусад компаниуд нийлүүлдэг. Одоогоор Роснефть компанийн нийлүүлэлт хэвийн байна. ОХУ-ын дотоод нөхцөл байдалтайгаар холбоотой бусад компаниудын үйл ажиллагааг түр хугацаанд хязгаарласан байгаа. Тиймээс өнгөрсөн хугацаанд дизель түлшний хувьд тодорхой хэмжээний хомсдол үүслээ. Мөн зуны түлшнээс өвлийн түлш рүү шилжих түр процесс бий болсон.

ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай холбоотой дэлхийн хэмжээнд дизель түлшний эрэлт нэмэгдсэн. Энэ нөхцөл байдал бидэнд ч гэсэн бий болж байна. Роснефть компанийн хувьд нийлүүлэлтийн хувьд хэвийн явуулж байгаа бөгөөд нэмэгдүүлэх арга хэмжээг хүртэл авсан.

Бидэнд 10-11 хоногийн нөөц байна. Цаашид арванхоёрдугаар сард "Роснефть" компанитай 83 мянган тонн түлшний гэрээ байгуулсан. Захиалга нь өгөгдсөн. Тиймээс түлшнийи нөөц хэвийн явна. Мэдээж тодорхой хэмжээний эрсдэл тээвэрлэлтэд гарна" гэв.