ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

СДЭХ-ны тэргүүнд Боомтын асуудал эрхэлсэн сайд Х.Булгантуяаг дэвшүүлжээ

O.Admin
2023-01-30

Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байгаа билээ.

Хурлаар холбооны тэргүүнээ сонгох учиртай. Тус холбооны тэргүүн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Би Ерөнхийлөгчөөр улирах, дэд Ерөнхийлөгч болно, Удирдах зөвлөлд орно гэхгүй” хэмээн мэдэгдсэн  байна.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ СДЭХ-ны Тэргүүнд УИХ-ын гишүүн, Боомтын асуудал эрхэлсэн сайд Х.Булгантуяаг нэр дэвшүүлсэн юм. Хуралдаанд 410 гишүүн оролцож байна.