ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Булгантуяа СДМЭХ-г удирдахаар 94.5 хувийн саналаар сонгогдлоо

O.Admin
2023-01-30

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/ нэрээ өөрчилж, Социал демократ .Монголын эмэгтэйчүүдийн холбоо /СоДМЭХ/ болсон билээ. Тэгвэл тус холбоо өнөөдөр ээлжит хурлаа хийж, дүрмээ өөрчилж батлах асуудлыг хэлэлцсэн билээ. 

Мөн тэргүүнээ өөрчлөх асуудлыг хэлэлцсэн бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэний зүгээс тус холбооны тэргүүнд УИХ-ын гишүүн, Боомтын асуудал эрхэлсэн сайд Х.Булгантуяаг нэр дэвшүүлж буйгаа мэдэгдсэн. Өмнөх тэргүүн Д.Сарангэрэлийн тухайд "Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд дахин өрсөлдөх хүсэлгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд залуу үедээ дэмжиж, тэргүүний сонгуульд дахин өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

Бүтэн өдөржин хуралдсан эмэгтэйчүүдийн холбооны хуралдаанаар Х.Булгантуяатай өрсөлдөх хүн гарч ирээгүй бөгөөд 94.59 хувийн саналаар тус холбоог удирдахаар болжээ. Х.Булгантуяа нь БНХАУ болон АНУ-ын Йелийн их сургууль төгссөн МАН-ын чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгдсэн. Дэлхийн хэмжээний том төслүүдэд ажиллаж байсан.

Мөн МАН-д Орон нутгийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын албан тушаал эрхэлснээс гадна Сангийн дэд сайдаар ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрогт өрсөлдөн ялалт байгуулсан юм. Мөн энэ сарын 06-ны өдөр Боомтын асуудал эрхэлсэн сайдаар томилогдсон бөгөөд япон, англи, хятад хэлтэй.