ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

САЙН МЭДЭЭ: Хөгжлийн банк нэг их наяд 91 тэрбумын зээл барагдуулжээ

O.Admin
2023-02-01

Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,091.0 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ.

Үүнээс 736.4 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөгийг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна. Нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлэн мөнгөөр, 3 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагдаад байна.

Хөгжлийн банк нь 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 52 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29.3 хувь нь төрийн өмчит компанийн найман зээлдэгчийн 801.3 тэрбум төгрөгийн, 70.7 хувь нь хувийн хэвшлийн 44 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.