ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-14

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдана. Хуралдаанаар  2019 оны төсвийн төслийг хэлэлцэх аж.

 Ирэх оны төсвийн хүрээнд татвар төлөгчдөд хөгжин дэвших орон зайг өгөх, бүртгэлийн тогтолцоог сайжруулах замаар татварын суурийг нэмэгдүүлэх, төсвийн орлогыг бодитойгоор төлөвлөх, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн татварын орчныг бүрдүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тооцсон болохыг Сангийн сайд онцолсон байна.

Төсвийн тэгш бус хуваарилалтыг арилгаж, ил тод байдлыг хангах, төсвийг үр ашигтай хуваарилахад чиглэсэн техникийн дэвшлийг нэвтрүүлэх, нийгмийн халамжийн шилжүүлгийг оновчтой хуваарилах, төсвийн үр ашгийг сайжруулахад чиглэсэн өөрчлөлтийг хийхээр төлөвлөсөн аж.