ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Мөнхчулуун: Нийслэлийн МАН-ын нэр хүндэд халдсан ноцтой гүтгэлэг тараах гэж байна 

O.Admin
2018-09-19

Нийслэлийн МАН-аас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус намын даргыг сонгох хурал энэ сарын 21-нд буюу баасан гарагт болохоор тов гараад буй. Гэтэл үүнтэй холбогдуулан 12 нүүр бүхий сонин хэвлэж, гишүүдэд тараахаар бэлтгэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. 

Мэдээллийг Нийслэлийн МАН-ын дэд дарга С.Мөнхчулуун өглөө. Тэрбээр, “Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал тун удахгүй болно. Хурлаар тус намын хяналтын хорооны тайлан, нийслэлийн МАН-ын даргын асуудлыг хэлэлцэхээр батлаад байгаа. Хуралдааны гол зорилго нь шинэ намын даргаа сонгох юм. 

Бага хуралтай холбоотойгоор хуралд оролцогчдод нөлөөлөх зорилгоор “Ноцтой мэдээ” сонин тусгай дугаар гаргаж 12 нүүр бүхий гүтгэлгийн шинжтэй нийтлэл гаргасан байна. Бидний үйл ажиллагааг харлуулах зорилготой олон гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээлэл гарч байсан. Тэр бүрт хүлээцтэй хандаж байлаа. Гэвч энэ удаад арай хэтэрлээ. Бид намынхаа ёсзүйн хороонд хандсан. Сонин хаагуур тарах, намын эгэл жирийн гишүүдийн сонгох эрхэнд халдах гэсэн үйлдлийг тэвчихгүй” гэв. Тус сонинг 10 мянган хувь хэвлэжээ.