ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нийслэлийн МАН-ын хурал ширүүхэн болж байна

O.Admin
2018-09-21

Нийслэлийн МАН-ын баг хурал өнөөдөр 09:00 цагт Монголын хүүхдийн ордонд эхэллээ.  Энэ хурлаар нийслэлийн МАН-ын даргыг сонгох учиртай. Даргын төлөө Нийслэлийн Засаг дарга С.Батболд  нийслэлийн МАН-ын даргад Удирдах зөвлөлөөс санал болгосноор нэр дэвшиж, өрсөлдөнө.

Харин заалнаас бага хурлын үеэр хэн ч нэр дэвших эрхтэй. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өрсөлдөх мэдээлэл гарсан юм. Бага хуралд нийт 369 төлөөлөгч оролцох учиртай. Түүнээс 80-ыг дүүргээс сонгох учиртай байсан.

Тэгвэл хурал эхэлснээс  хойш нийслэлийн намын бага хурал эмх замбараагүй болж байна. Учир нь мандат олгож, төлөөлөгч сонгохдоо шударга бус хандсан гэдэг үндэслэлээр гишүүд эрс эсэргүүцэж, шударга бай хэмээн хашгиралдаж буй. Зарим гишүүд ч үг хэлж, зохион байгуулалтаа сайжруулахыг уриалсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Нэг хэсэг даргыг суудалд суулгахын төлөө зүтгэж болохгүй. Зохион байгуулалтаа шударга хий” хэмээн хэллээ.