ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Батболд: Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэндээ  дүгнэлт хийх ёстой 

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-21

МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тавьж дууслаа. Тэрбээр "Нэгдмэл хүч - Нийслэлийн хөгжил, нийслэлийн МАН-ын хороо, хэтийн зорилго, тайлан, хөгжлийн хөтөлбөр" сэдвийн дор илтгэлээ танилцуулсан юм. 

Тэрбээр  МАН 2016 оны орон нутгийн сонгуульд амжилттай оролцож эрх барьж байгаа ч 2017 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэнд дүгнэлт хийж байгааг онцолсон. Нийслэлийн удирдлагын баг нийслэл хотод хуримтлагдаад байсан 100 тэрбум төгрөгийн өрийг тэглэсэн нь ололт юм. Улаанбаатар хотод 2018 онд 409.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа. Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг  нэмэгдүүлэхээр ажиллаж байна.  Нийслэлийн МАН өнгөрсөн таван  жил намын үүрүүдийн үйл ажиллагааг сайжруулж, гишүүд дэмжигчдийн идэвхи оролцоог нэмэгдүүлсэн. Жил бүр тодорхой зорилт тавин ажиллаж ирснээ дуулгасан юм. 

Цаашид 152 үүртээ санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж, үйл ажиллагааг нь дэмжиж,   гишүүдээ идэвхжүүлэн ажиллахаа дуулгаж хэлж байлаа.