ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Азтан шалгаруулах хийрхэл Ж.Ганбаатараар үргэлжлэв үү

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-24

Чуулган завсарласан энэ хугацаанд МАН-ынхан юм юм л хийж байна. Зарим нь тойрогтоо шанага тарааж, нэг хэсэг нь бидон, гутал хоёрыг сугалаагаар азтан тодруулж бэлэглэв. Өөр хэсэг нь арай илүү үнэ цэнэтэй зүйл хийх гэж хичээж оюутны сургалтын төлбөр тарааж, сурагчдад цүнх, дэвтэр бэлэглэсэн.

Тэгвэл МАН-гаруудын хийрхэл дуусах болоогүй юмсанж. Учир нь “Оргил” сүлжээ дэлгүүрийн эзэн, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар фэйж хуудасныхаа лайкийг нэмэгдүүлэх тун овжин арга сэтгэжээ. Түүний нэр бүхий хуудаснаас фэйсбүүк хэрэглэгчдийн дунд уралдаанд зарласан бөгөөд азтан нь Хайнань явах эрхийн бичгээр шагнуулах гэнэ.

Улмаар, эрхэм гишүүнийг ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх үеэр азтанг санамсаргүй буюу random ашиглан тодруулах юм байна. Энэ фэйж хуудас эрхэм гишүүнийх мөн эсэхэд ямар нэг тайлбар өгөөгүй бөгөөд ахмадын уулзалт хийхдээ хүмүүс цуглуулах гэсэн нэг арга болов уу хэмээн олон нийт гайхширч байх аж.