ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТУУД ХҮЧИНГҮЙ БОЛНО

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-25

Засгийн газрын энэ оны наймдугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын дипломат, албан паспорт олгох, эзэмших, хадгалах журмыг шинэчлэн баталсан бөгөөд энэхүү журам арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх аж.

Монгол Улс нь гадаад паспортын хүчинтэй хугацааг гар аргаар сунгахгүй байх тухай Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага (ICAO)-ын холбогдох зөвлөмж, стандартын дагуу 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн паспортад сунгалт хийхээ албан ёсоор зогсоосон бөгөөд одоо хэрэгжиж байгаа “Монгол Улсын дипломат албан паспорт, буцах үнэмлэх олгох, эзэмших, хадгалах” журмаар дипломат, албан паспортыг 5 хүртэл жилийн хугацаатай олгоно гэж заасан.

Иймд дээр дурдсан үндэслэлээр таван жилийн хүчинтэй хугацаа нь дуусгавар болж байгаа 2013 оны есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл олгогдсон нийт дипломат, албан паспорт энэ оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болохыг мэдэгдэж байна.