ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Оюунхорол: Ч.Хүрэлбаатар сайд аа, би танд хандаж үг хэлж байна, анхааралтай сонс

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-05

УИХ-ын ээлжит чуулган хуралдаж байна. Чуулганы хуралдаанаар 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл төсөвтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Оюунхорол үг хэлсэн юм.

Тэрбээр эдийн засаг тодорхой хэмжээнд өссөнийг дурьдаж, өөрсдийгөө магтаж суух боломжгүй учраас ажлаа сайн хийе. Эдийн засгийн өсөлт ард иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байна гэх мэтээр олон зүйлийг ярилаа.

Үг хэлэхийнхээ дундуур тэрбээр гэнэт дуугаа чангаруулж, “Ч.Хүрэлбаатар сайд аа, би танд хандаж үг хэлж байна. Сайн анхаараад сонсчих доо” хэмээн загнаж, бухимдах нь тэр. Учир нь Сангийн сайд түүний үгийг үл тоож, маазарсан нь эрхэм гишүүний эгдүүг хүргэсэн бололтой.