ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Батзандан:  Сонгууль дөхөхөөр төсвийн зарлагаа эрс нэмдэг байдлыг болиоч ээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-05

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж, гишүүд саналаа хэлж байгаа билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Төсвийн урсгал зардал эрс нэмэгдсэн. Дарга нар тансаг хэрэглээгээ танаж чадахгүй байна.  800 сая төгрөгөөр тансаг зэрэглэлийн машин авдгаа болихгүй юм уу.

21 аймаг засмал замаар нийслэлтэй холбогдчихсон. Бага оврын машинтай явж болох боломжтой болсон.   Сонгууль дөхөх тусам төсвийн зарлага эрс нэмэгддэг. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх тусам төсвийн зарлага нэмэгддэг. Үүнийг Голланд өвчин гэдэг юм. 

Баянзүрх, Сонгинохайрхан гэдэг хоёр дүүрэг хэлмэгдэж байна. Цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу байна. Баянзүрх дүүрэгт ахмадын эмнэлэг барих хүсэлтийг Сангийн сайдад хүргүүлсэн ч хасагджээ. 

126 дугаар сургуулийн барилгыг барьж дууслгалгүй 5-6 жил боллоо. Үлдэгдэл 780 сая төгрөгийг төсөвт тусгавал барилгын ажил дуусна гэж гүйцэтгэгч компани хэлж байгаа. Энэ асуудлыг шийдэж өгөөч ээ” хэмээн хэллээ.