ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр болон маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дараахь 19 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.  Яг одоо хэлэлцэх асуудлын дарааллыг хэлэлцэж байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлт, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх,Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, 14.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.