ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хөвсгөл аймгийн Засаг даргыг хууль зөрчиж томилсон асуудлаар асуулга хүргүүлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-11

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат томилохдоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т заасан “Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд гурваас дээшгүй жил ажилласан байна” гэх шалгуурыг үл тоон томилсон байдаг.

Улмаар Хөвсгөл аймгийн хэсэг иргэд энэ талаар өргөдөл гаргаж, Үндсэн хуулийн цэц хэлэлцсэний дүнд хууль зөрчиж томилогдсон гэх үндэслэлээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байлаа.

Гэвч төд удалгүй буюу өнгөрөгч долдугаар сарын 31-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар түүнийг эргүүлэн ажилд нь томилж, тэр ч байтугай албан үүргээ сайн гүйцэтгэсэн гэх үндэслэлээр Төрийн албаны хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж, эгүүлэн ажилд нь томилжээ. Тиймээс Үндсэн хуулийн цэцээс давсан энэхүү шийдвэрийг ямар учраас гаргасан талаар Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганы танхимд асуулгад хариулт өгөхийг Б.Пүрэвдорж гишүүн шаардсан байна.