ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Намын бүлгүүд өнөөдөр хуралдана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-15

УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр хуралдана. Хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэх аж.  Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн төсөл, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”,  “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн аж.