ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Үндсэн хуулийн цэц хуралдаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-17

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар дархлаажуулалт болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад өөрийгөө болон хүүхдээ хамруулах үүргээ биелүүлээгүй иргэнд Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл хүлээлгэх нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг өнөөдөр  хянан хэлэлцэж байна.

Хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Ж.Занаа, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нямбаатар нар оролцож байгаа юм. Түүнчлэн  өмнө нь  дээрх маргааныг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэхээр товлосон боловч УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хуралдааныг хойшлуулж байсан юм.