ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын зөвлөгөөн болно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-18

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь 2008 онд хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасны дагуу асуудлыг улс орон даяар зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 10 жил болжээ. Энэ чиг үүргийнхээ дагуу өнгөрсөн 10 жилд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилтыг хэлэлцэхээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын зөвлөгөөнийг 2018 оны энэ  дугаар сарын 22-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Үүний гол зорилго нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, цаашдын зорилт чиглэлийг тодорхойлж, төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн болон аж ахуй нэгж байгууллагуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлж, хамтын ажиллагааг сайжруулахад орших аж. Зөвлөгөөнд яам, агентлагууд,  аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага, албан хаагчдаас бүрдсэн нийт 500 гаруй төлөөлөгчид хамрагдах юм.