ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын 2019 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-31

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр 14.00 цагт хуралдаж, Монгол Улсын 2019 оны төсөвтэй холбоотой дөрвөн асуудал хэлэлцэхээр товлосон байна.

Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Мөн ирэх оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 10 гаруй хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх аж.

Мөн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.