ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Оюундарь: Хүний өмнөөс, хүүхдийнхээ өмнөөс уучлалт гуйж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-06

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийг ард түмнээсээ уйчлал гуйх Ерөнхий сайд У.Хүрэлсүх даалгасан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Оюундарь хүний өмнөөс, хүүхдийнхээ өмнөөс уучлал гуйв. Тэрбээр “Ерөнхий сайд уучлал гуйгаараа гэж УИХ-ын чуулганы хуралдаанд хэлсэн. Миний хувьд хүний өмнөөс уучлал гуйх болж таараад байна. Жижиг, дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангийн мөнгөнөөс эрх мэдэлтэй хүмүүс болон ойр тойрныхон нь зээл авсанд нийгэм бухимдаж байгаа. Үүнийг маш сайн ойлгож байна. Эцэг, эх ойр болон тойрны хүмүүс нь өндөр дээд албан тушаал хашиж байгаа үед бизнес эрхлэх хэцүү юм байна. Тэр дундаа хөнгөлөлттэй зээлд хамрагдахад хүндрэлтэй юм байна. Энэ өр зээлийг бүрэн барагдуулсан. Ард иргэдээсээ,  Сэлэнгэ аймгийн сонгогч нараасаа хүний өмнөөс хүлцэл өчье. Өөрийнхөө хүүхдийн өмнөөс уучлалт гуйж байна” хэмээн ярилаа.