ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чуулганаар Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-11-07

УИХ-ын чуулганы лхагва гарагийн ээлжит бус хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Хууль, хяналтын байгууллагуудад хөндлөнгөөс нөлөөлдөг, албан тушаалтангуудын нөлөөллийг байхгүй болгох хэрэгтэй. Ерөнхий сайдын өчигдрийн мэдэгдлийг би Үндсэн хууль зөрчсөн гэж бодож байна. Зохион байгуулж байх ёстой хүн УИХ-аа тараана гэж байгаа нь Үндсэн хуулиа өөрөө зөрчиж, ард түмнээ турхирё байгаа хэрэг мөн.  Ерөнхий сайд, Ерөнхийлдөгч хоёрыг үндсэн хуульдаа захирагдаж ажилла гэж хэлмээр байна. УИХ-ыг тараах эрх зөвхөн УИХ-д байгаа шүү.

Ийнхүү гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа санал хураалтыг нууц хэлбэрээр явуулъя гэж санал хураахад гишүүдийн 85.5 хувь нь дэмжив. Ингээд Байнгын хорооны саналаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн саналын томъёоллоор санал хурааж, гишүүдийн 86.8 нь дэмжив.