ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЖДҮХС-гийн 20 ажилтныг хилээр гарахыг нь хоригложээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-08

АТГ-аас ЖДҮХС-гийн орлогч даргыг Чингис хаан олон улсын нисэх буудлаас баривчилсан билээ. Үүний өмнө тус сангийн захирал тэргүүтэй хоёр хүнийг саатуулан шалгаж байгаа.

Тэгвэл тус сангийн 20 ажилтныг АТГ-аас хүсэлт тавьсны үндсэн дээр Прокурорын байгууллагаас хилээр гарахыг нь хоригложээ.

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганд гишүүдийн асуултад хариулахдаа, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд зээл авсан мөнгөөрөө мөнгө угаасан хэрэг хийсэн байж болзошгүй байдал тогтоогдсон учраас цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг  шалгаж байгаа гэсэн юм.