ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Энхболд, Су.Батболд, Д.Хаянхярваа нарыг албан тушаалаас нь огцруулах хүсэлтийг У.Хүрэлсүх гаргажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-11-12

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Төрийн ордонд хуралдаж байгаа билээ. Бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ намын дарга У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга М.Энхболд нарт ЖДҮХС-гаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооцох тухай хүсэлт хүргүүлсэн юм.

Энэхүү хүсэлтээ Удирдах зөвлөлд өгсөн юм. Тэгвэл МАН-ын дарга У.Хүрэлсүх намынхаа зарим гишүүдийг УИХ-ын гишүүн болон бусад албан тушаалаас нь огцруулах санал оруулсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболд, Хотын дарга Су.Батболд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг албан тушаалаас нь буулгах хүсэлтээ гаргажээ. Удирдах зөвлөл яг одоо энэ асуудлыг хэлэлцэж байгаа юм байна.

 Б.Тогтох